Дэмжлэг
Та төхөөрөмжөө ашиглах талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсэх буюу
төхөөрөмжөө хэрхэн ажиллуулахаа сайн мэдэхгүй байгаа тохиолдолд,
www.nokia.com/support руу буюу хөдөлгөөнт төхөөрөмжөө ашиглан
www.nokia.mobi/support руу орж үз.
Хэрэв энэ таны асуудлыг шийдэхгүй байвал дараах аргын нэгээр оролдоод үз:
•
Төхөөрөмжийг унтрааж асаа: төхөөрөмжөө унтрааж, зайг ав. Нэг минут
орчмын дараа зайгаа буцааж хийгээд, төхөөрөмжөө асаа.
•
Үйлдвэрийн анхны тохиргоог сэргээ.
•
Төхөөрөмжийнхөө програм хангамжийг шинэчил.
Хэрэв таны асуудал шийдэгдээгүй хэвээр байвал, засварлах боломж байгаа
эсэхийг мэдэхийн тулд Nokia-д ханд. www.nokia.com/repair-г үз. Төхөөрөмжөө
засварт явуулахаас өмнө, үргэлж төхөөрөмж дэх өгөгдлөө нөөцлөн хуулбарлаж
бай.