Нэвтрэх кодууд
Хамгаалалтын код таны төхөөрөмжийг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаалахад
тусална. Урьдчилан тохируулсан код 12345. Та код үүсгэж, өөрчилж болох бөгөөд
төхөөрөмжөө код хүсдэг болгон тохируулж болно. Кодоо нууцалж,
төхөөрөмжөөсөө тусдаа найдвартай газар хадгал. Хэрэв кодоо мартсан байгаад
төхөөрөмж тань түгжигдсэн бол, таны төхөөрөмжинд үйлчилгээ шаардагдана.
Нэмэлт төлбөр гарч болох бөгөөд таны төхөөрөмжид байгаа бүх хувийн өгөгдөл
устаж болно. Нэмэлт мэдээлэл хүсвэл Nokia Care-ийн цэг буюу төхөөрөмжийн
борлуулагчдаа ханд.
SIM карттай хамт өгөх PIN код нь картыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаална.
Зарим SIM карттай хамт өгдөг PIN2 код зарим үйлчилгээнд нэвтрэхэд
шаардагддаг. Хэрэв та PIN буюу PIN2 кодыг дараалан гурван удаа буруу
оруулбал PUK буюу PUK2 код оруулахыг танаас хүснэ. Танд эдгээр код байхгүй
бол үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
PIN модуль нь таны SIM картны хамгаалалтын модуль дахь мэдээлэлд нэвтрэхэд
шаардагдана. Гарын үсэг зурах PIN нь дижитал гарын үсгэнд шаардагдаж болно.
Дуудлага хаах үйлчилгээ хэрэглэж байгаа үед дуудлага хаах нууц үг
шаардагдана.
Таны төхөөрөмж нэвтрэх код болон хамгаалалтын тохиргоог хэрхэн хэрэглэхийг
тохируулахдаа
Цэс
>
Тохиргоо
>
Хамгаалал
гэж орно уу.